Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартоныг энэ сарын 10-ны өдөр хүлээн авч уулзсан.
Энэ үеэр "Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа-2050” баримт бичиг ирээдүйд бидний зорьж буй зүйлс юу вэ гэдгийг тодорхой харуулсан замын зураг учир бид идэвхтэй, хариуцлагатай компанийн хувиар хувь нэмрээ оруулах ёстой. Энэ нь зөвхөн уул уурхайн салбар байх албагүй. Монголд солонгорсон, тогтвортой эдийн засгийг бий болгох бүрэн нөөц бололцоо байна. 2028 он гэхэд Оюу Толгой жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ нь жилд зургаан сая цахилгаан машин үйлдвэрлэхэд хангалттай хэмжээний зэс. 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна” гээд урт хугацаанд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )