Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний багц ажил дуусах шатандаа оржээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 14

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн Төлөвлөлт, инженерчлэлийн үе шат 2021 онд дуусч, бүтээн байгуулалтад шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар эхний багц ажил болох Технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын ажил дуусах шатандаа орсныг төсөл хэрэгжүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлж байна. 

Түүнчлэн 2,3-р багц ажлууд болох Үндсэн технологийн байгууламжууд, Үйлдвэрийн Дулааны цахилгаан станц, Газрын тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажил эхлээд байгаа аж.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын хэсгийн хамгийн нарийн төвөгтэй, хугацаа их шаардах Гүн боловсруулалтын технологийн байгууламжуудын барилга угсралтын ажлын гэрээг үзэглэхэд бэлэн болсноор бүх багц ажлуудын гүйцэтгэгчид тодорч, барилга угсралтын ажил нэгэн зэрэг өрнөх нөхцөл бүрдэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лавлаа(192.82.77.246) 2023 оны 07 сарын 15

Үнийн өсөлтөөс үүдсэн санхүүжилтын асуудлаас үүдээд ажил зогсонг байдалд орлоо гээд УИХ - Байнгын хороогоор ч билүү яриад байсан Шийдсэн юм байх даа

0  |  0
Зочин(202.126.89.96) 2023 оны 07 сарын 16

Баригдсан хойно нь л баригдлаа гэж үнэмшье дээ. Гэхдээ хэлсэн амандаа хүрдэг аавын хүү эхлүүлсэн болохоор итгэл 60 хувьтай л бна. АН ынхан шиг метро энэ тэр гэж яриад таг болчихгүй байлгүй дээ.

2  |  1
Юу гэнээ(192.82.73.210) 2023 оны 07 сарын 15

Яагаа ч үгүй байгаа юм байна ш дээ. Эхний шат нь ингэж удаж байгаа юм бол дахин 2 үе шатыг хүлээхэд дахин 10 жил болох юм байна л даа

2  |  0
mongol(75.58.11.157) 2023 оны 07 сарын 15

altantsetseg ee\nbayar hurgey, zutgeed bai duusgana shuu

1  |  1
Top