Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 14

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны зургадугаар сард өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн байна.

Зургадугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.96 сая төгрөг байна. 

Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.41 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.94 сая төгрөг байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top