Улаанбаатар хотод үүссэн үерийн нөхцөл байдалтай холбогдуулан цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил үргэлжилж буй. Тодруулбал, Сэлбэ голын сав дагуу Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх далан задарснаас ойр ормын барилгуудын зоорины давхар болон гарааш усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн билээ.
Үерт өртсөн зам, талбай, орон сууцны барилга орчмын лаг, шавар цэвэрлэгээний ажил дууссан хэдий ч ариутгал, халдваргүйжүүлэлт болон үүссэн хохирлыг арилгах, барилга, байгууламжийг цахилгаан, усан хангамжид холбох ажил үргэлжилж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо болон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ гол орчмын үерт автсан байршилд ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )