Р.Дагдан: Бид гамшгийн үед бэлэн биш байна 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 18 дахь “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчний салбарынхантай хийж байна.

Энэ үеэр “УБЦТС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Дагдан дараах байр суурийг илэрхийллээ.

Үерийн бүсэд долдугаар сарын 6-наас хойш ажиллалаа. Бид гамшгийн үед бэлэн биш байна. Одоогоор шууд учирсан хохирол 600 орчим сая төгрөг байна. 60 орчим мянган хэрэглэгчийн 1300 дэд станцыг уснаас хамгаалсан. 

“УБЦТС” ТӨХК 460 мянган хэрэглэгчээ ухаалаг тоолууртай болгочихвол өвлийн оргил ачааллын үед хэрэглээг хянаад явах бүрэн  боломжтой. Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ ч буурна гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.69.63) 2023 оны 07 сарын 17

Бэлэн бишээр барах уу, арай гэж амиа тээж буй салбар яаж ч гамшгийн үед бэлэн байх вэ дээ, данх толгойтод хэлээд яах ч юм билээ, ямар ч бодлого, төлөвлөлт байхгүй гал унтраах маягаар л цаг нөхцөөж, худлаа ярьж тархи угааж сонгууль хооронд амь тээж яваа л амьтан ш дээ

0  |  0
Top