Шинээр байгуулах Санхүүжилтийн  хэлэлцээрийн талаар санал солилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 17

Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газартай 2019 онд байгуулсан 300.0 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд дэд бүтэц, авто зам, болон эрчим хүчний салбаруудад хэрэгжиж буй төслүүд болон шинээр байгуулах Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн талаар талууд санал солилцлоо.

Шинээр байгуулах Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн жагсаалтыг Эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ ондоо багтааж батлахаар харилцан тохиролцоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top