НҮБ-ын улс төрийн дээд түвшний чуулга уулзалт АНУ-ын Нью-Йорк хотноо үргэлжилж байна.
Тус чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ танилцуулахаар ажиллаж буй Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Бүгд Найрамдах Литва улсын Байгаль орчны сайд ноён Симона Гетвиластай хоёр талын уулзалт хийжээ.
Уулзалтын үеэр хоёр улсын байгаль орчны асуудлууд, түүний сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицохоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж, ойжуулах үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлж буйгаа онцолжээ.
Литва улс нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд хог хаягдлын тогтвортой менежментийг хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй талаар манай улсын төлөөлөгчдийг танилцахыг урьж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
хэрээ дуурайж галуу хөлөө хөлдөөнө гэж байдаг юм украйн шиг болов доо манайх украйнаас ч их хохирол амсах байх шүү