Дарханы нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57%-тай байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 18

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй II дугаар багц 72 хувь, IV багц 58 хувийн гүйцэтгэлтэй, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нэмэлт хоёр эгнээ авто замын гүйцэтгэл 57 хувийн гүйцэтгэлтэй байна. 

ЗТХ-ийн сайдын шуурхай хуралдаанаар авто замын ажлыг эрчимжүүлэх үүргийг ажлын хэсгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар  болон Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top