Оны эхний хагаст экспорт $7.6 тэрбум, импорт $4.3 тэрбум хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 19

Монгол Улс энэ оны эхний хагас жилд 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.6 (27.9%) тэрбум ам.доллароор, экспорт 2.3 (42.5%) тэрбум ам.доллароор, импорт 325.6 (8.2%) сая ам.доллароор тус тус өсжээ. Харин 2023 оны зургадугаар сард экспорт өмнөх сараас 88.4 (7.4%) сая ам.доллароор, импорт 8.6 (1.1%) сая ам.доллароор өссөн байна.

2023 оны эхний хагас жилд экспорт өмнөх оны мөн үеэс 2.3 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2.1 тэрбум ам.доллароор, газрын тос 162.9 сая ам. доллароор,  лаазалсан махан бүтээгдэхүүн 82.1 сая ам.доллароор, жоншны хүдэр ба баяжмал 70.8 сая ам.доллароор, төмрийн хүдэр, баяжмал 55.3 сая ам.доллароор, адууны мах 52.2 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top