Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 31.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.8 (13.8%) их наяд төгрөгөөр өсжээ. Энэ өсөлтөд төгрөгийн харилцах 2.1 (40.5%) их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 669.5 (14.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө зургадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 8.1 (0.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 63.6 (6.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3438.26 төгрөг,
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш - 3727.66 төгрөг,
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 479.83 төгрөг,
Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 41.07 төгрөг байна.
Сэтгэгдэл ( 0 )