Манай улсад 11.200 гадаад иргэн хөдөлмөр эрхэлж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 19

Манай улсад энэ оны хоёрдугаар улирлын байдлаар гадаадын 96 улсын 11.2 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна гэсэн мэдээллийг ҮСХ-ноос танилцууллаа.

Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 5.0 (80.6%) мянган хүнээр, өмнөх улирлаас 5.5 (2 дахин) мянган хүнээр өссөн байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн 10.0 (89.1%) мянга нь эрэгтэй, 1.2 (10.9%) мянга нь эмэгтэй аж.

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 62.8 хувь нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын, 6.0 хувь нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын,3.8 хувь нь Оросын Холбооны Улсын, 3.6 хувь нь Бүгд Найрамдах Турк Улсын, 3.5 хувь нь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын,3.2 хувь нь Бүгд Найрамдах Солонгос Улсын, 3.2 ху вь нь Бүгд Найрамдах Филиппин Улсын, 2.7 хувь нь Америкийн Нэгдсэн Улсын, 11.1хувь нь бусад улсын харьяат байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top