Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли, Ахлах эдийн засагч Хосе Луис нар өнгөрсөн долоо хоногт болсон Монголын Эдийн Засгийн Форумын “Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт” болон “Монголын эдийн засаг болон тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгүүдэд оролцлоо.
Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын тухай хэлэлцүүлгийн үеэр Суурин төлөөлөгч Таехюн Ли эдийн засгийн төрөлжилт, ногоон хөгжил, хүнсний хангамж болон аюулгүй байдалд хөдөө аж ахуйн салбар нэн чухал болохыг онцолсон юм. Мөн уг салбар дахь төсвийн зарцуулалт салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал бөгөөд бүтээгдэхүүн болон экспортын тооноос чанарт шилжих нь зүйтэйг дурдав.
Монголын эдийн засгийн тухай хэлэлцүүлгийн үеэр Ахлах эдийн засагч Хосе Луис эдийн засгийн богино болон дунд хугацааны төлөв, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлүүдийн талаар ярилцсан юм. Тэрбээр Дэлхийн Банкнаас сүүлд танилцуулсан Монголын Эдийн Засгийн Тойм тайланд дурдсанаар эдийн засаг 2023 онд 5.2 хувиар, дунд хугацаанд 6 хувиас давж өсөх төлөвтэй байгааг дурдаад өсөлтийг тогтвортой хадгалахад бодлогын реформ, эдийн засгийн төрөлжилт хэрэгтэй болохыг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )