"Тавантолгой-Зүүнбаян”-гийн төмөр замаар  23.1 мянган тонн шатахуун тээвэрлэжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 19

"Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар энэ  оны байдлаар 23.1 мянган тонн шатахуун тээвэрлээд байна. 

“Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо” хооронд 2023 оны хоёрдугаар сард байгуулсан санамж бичгийн хүрээнд ийнхүү орон нутагт шатахуун хүргэх тээвэрлэлт  үргэлжилж байна. 

Төмөр замаар шатахуун тээвэрлэснээр стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар хангаж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг ханган шатахуун тээвэрлэхтэй холбоотой хөрсний бохирдлыг багасгах, байгаль орчинд үүсэж болох сөрөг нөлөөллийг бууруулах, авто замын эвдрэл үүсгэхгүй байх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top