Хонгконгод төвтэй G&M Contracting Limited хувьцаат компанийн Монгол Улс дахь охин компани болох G&M Contracting Limited хариуцлагатай хувьцаат компанитай "Азуре коал Монгол Майнинг" ХХК /Azure coal Mongol Mining/ Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн зургаадугаар сард байгуулжээ. Энэ талаар Хонгконгод төвтэй G&M Contracting Limited хувьцаат компанийн Монгол Улс дахь охин компани болох G&M Contracting Limited ХХК-ийн төлөөлөгч, Гүйцэтгэх захирал Гуо Юон Чэньтэй ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
Ноён Гуо Юон Чэнь нь Хонгконгод төвтэй G&M Contracting Limited хувьцаат компанийн Монгол Улс дахь охин компанийн гол төлөөлөгч нарын нэг бөгөөд ярилцлагынхаа эхэнд олон улсад нэр хүндтэй тус компани Монгол Улсыг сонгож хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад уул уурхайн чиглэлээр үйл аиллагаа явуулдаг "Азуре коал Монгол Майнинг" ХХК-ийн //Azure coal Mongol Mining/ захирал С.Мөнхбат нөлөө үзүүлсэн гэдгийг тодотгосон юм. Монгол Улсын улс төр, эдийн засаг, техник, зам, эрчим хүч болон уул уурхайн талаар оновчтой, тодорхой мэдээлэл өгснөөр Монгол Улсыг арай өөр өнцгөөс, илүү өргөнөөр ойлгуулж, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг илүү итгэлтэй, бат болгосон хэмээгээд "С. Мөнхбат захирал өөрийн найрсаг, үнэн зангаараа, мөн хувийн болон мэргэжлийн чадвар, тэр тусмаа уул уурхайн мэдлэг боловсролоороо манай компаний удирдлагад буюу ноён Ли Жи Шонъ, Кэ Зао Жиан ерөнхий захирал, санхүү хариуцсан захирал Шуан захирал болон миний бие нэгэн зэрэг хүлээн зөвшөөрч, энэ удаагийн хамтын ажиллагааг бий болгосон. Дахин нэг удаа би компанийхаа удирдлагын өмнөөс талархаж буйгаа илэрхийлье" гэсэн юм.
Мөн тэрбээр "Одоогийн нөхцөл байдалд манай компани Монголын уул уурхайн "Азуре коал Монгол Майнинг" ХХК-тай хамтран ажиллж байна. Бид Монгол Улсад хамтрах хамгийн эхний төсөл бол нүүрсний уурхай юм. Бидний зүгээс ч эхний төслийн үр дүнг ойрын хугацаанд үзнэ гэж найдаж байна. Монгол Улс бол хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой газар нутаг юм гэдгийг бид анзаарсан. Улс төр, хууль эрх зүйн орчин нь өдөр ирэх тусам боловсронгуй болж буй бөгөөд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх хамгийн тохиромжтой цаг үе нь одоо гэж бодож байна.
Мөн Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагч нарт ашиг өгч чадна.
Цаашид бид илүү их Хонгконг эсхүл Хятадын хөрөнгө оруулагч нарыг уриалан хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийлгүүлэхээр ажиллаж, илүү их татварыг бий болгож, хөдөлмөрийн хүчийг нэмэгдүүлж, илүү боловсронгуй орчин үеийн техник технологийг нэвтрүүлнэ. Ингэснээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа компанид том хөгжих боломжийг өгөхөөс гадна Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдалд ч багагүй хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэж байна.
Бид бас чин сэтгэлээсээ үйл ажиллагаандаа төрийн зохих байгууллага болон ард иргэдийн дэмжлэгийг авахыг хүсэж байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжилд, нийгмийн тогтвортой байдалд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, манай компаний зүгээс илүү том хувь нэмрээ оруулна.
Сэтгэгдэл ( 7 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
За за манай сайн эрс дор нь сэгсэрээд хөөгөөд явуулна даа. Цаг хугацааны асуудал.
С.Мөнхбатад амжилт хүсье
Танайдаа ашигтай манайдаа ашиггүй кккк
гонгонк чинь хужаа шүү дээ
1 жилийн дараа С.Мөнхбат гэдэг хүнд хулхидуулчихлаа гээд уйлаад сууж байх вий дээ