Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын Экспо” арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсгийг Засгийн газраас шинэчлэн байгууллаа.
Дашрамд тодотгоход, Монгол Улс энэ оны эхний хагас жилд 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.8 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 4.3 тэрбум ам.доллар болсон.
Тэгвэл экспортын 92.1% буюу 6.9 тэрбум ам.долларын экспортыг БНХАУ руу хийсэн бол импортын 39.2% буюу 1.6 тэрбум ам.доллар нь БНХАУ-д ногдож байна.
Сэтгэгдэл ( 0 )