ФАТФ-ын 40 зөвлөмжийг хангасан нь ямар АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 21

ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн жилийн уулзалт энэ сарын эхээр болсон. Тус уулзалтад Монгол Улсаас албаны төлөөллүүд оролцож, ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн биелүүлсэн үнэлгээ аваад буй.

Тэгвэл ФАТФ-ын 40 зөвлөмжийг бүрэн хангасан улс орон болсноор ямар   ач холбогдолтой  талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатар дараах мэдээллийг өгч байна. 

"Өнөөдөр бид ФАТФ-ын 40 зөвлөмжийг дийлэнхийг болон бүрэн биелүүлсэн Ази номхон далайн бүс нутгийн анхны улс болсноор Монгол Улсын МУТСТ тогтолцоо олон улсын стандартад хүрснийг илтгэж байгаа юм.

Ингэснээр, нэгдүгээрт, дотоодын банк санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, нэр хүнд, хууль эрх зүйн эрсдэл буурч, санхүүгийн салбарын тогтвортой байдал нэмэгдэнэ. Энэ нь эргээд гаднын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагуудын манай улсын МУТСТ тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлж, банкнуудын гадаад харилцааг өргөжүүлэх юм. Ийнхүү гадаад харилцаа тэлснээр олон улсын төлбөр тооцоог илүү хялбар, хурднаар бага шимтгэлтэйгээр хийх боломж бүрдэнэ гэж харж байна.

Хоёрдугаарт, МУТСТ тогтолцоо үр дүнтэй байснаар гэмт хэргийн улмаас олсон аливаа орлогыг санхүүгийн салбараар дамжуулан угаах боломжгүй болж, ингэснээр авлига хээл хахууль, татвараас зайлсхийх зэрэг бүх төрлийн суурь гэмт хэргийн тоо буурахаас гадна далд эдийн засгийг хумих боломж бүрддэг.

Гуравдугаарт, олон улсын шаардлагыг хангасан МУТСТ тогтолцооны тусламжтайгаар дан ганц банк санхүүгийн салбар бус дотоодын нийт аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад харилцаагаа өргөжүүлэн, хөрөнгө оруулалт татах, олон улсад бизнесийн харилцаа тогтооход эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн эдийн засагт бохир мөнгө орж, эргэлдэхээс сэргийлж, энэ нь цаашлаад улс орны нэр хүнд, эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлдэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.51) 2023 оны 07 сарын 24

Монголд эдийн засгийн эргэлт зогсчихоод байгаа нь үүнтэй холбоотой. Маш их бохир мөнгийг улс төрийн хүрээнийхэн, олигархууд эргэлдүүлж байж. Түүнд нь хяналт тавьчихаар ажил явахаа байж байгаа юм. Мөн дотооддоо дээр дооргүй авилгын тухай яриад эхлэсэн. Хулгайчуудаа хөл хориод эхлэхээр мөн л мөнгөний эргэлт зогсож байна. Одоо сонгууль ямар нөхцөлд болохыг тааварлах нь их чухал. Дахиад л Анандбузар шиг олигархууд мөнгө хаяж гарч ирэхээс өөр ямар ч найдваргүй боллоо. Нэг бол Гүндалай шиг агуу ихийн дэмийрэлд хөтлөгдсөн сайн дурынхан, Ганбаатар шиг Хитлер маягийн луйварчид, Батзандан шиг хийтэй ами

0  |  0
Top