Монголбанк энэ долоо хоногт гадаад валютын хоёр удаагийн дуудлага худалдаагаар 140 сая ам.доллар нийлүүллээ.
Тухайлбал, 25-ны мягмар гарагт Монголбанк цахим талбарт 60.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн бол 27-ны пүрэв гарагт 80.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүллээ.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.
Гадаад валютын нөөц зургадугаар сарын байдлаар 3.8 тэрбум ам доллар байна.
Сэтгэгдэл ( 0 )