Оюутолгойн хэлэлцээ хийх Ажлын хэсэг ЗГ-ын гишүүдтэй хуралджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 01

УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсэг өнөөдөр /2023.08.01/ Засгийн газрын гишүүдтэй өргөтгөсөн хурал байна гэж Х.Нямбаатар сайд мэдэгдлээ. 

Сануулахад, Ажлын хэсэг  “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээн өмнө нь ажилласан. Өнгөрсөн хугацаанд үр дүн гаргаж ажилласан ч 92 дугаар тогтоол бүрэн дүүрэн хэрэгжиж амжаагүй. Тиймээс ч дутуу гучууг нь гүйцээх гэж УИХ-аас  103 дугаар тогтоолыг баталсан юм.

Спикер Г.Занданшатар  “103 дугаар тогтоолын хүрээнд,  Оюутолгой төсөлтэй холбоотойгоор олон жил яригдсан асуудлууд шийдвэрлэгдэхийн сацуу татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож хэрэгжүүлэх ажлууд хийгдэх ач холбогдолтой” гэж мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top