Аж үйлдвэржилтийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулан барилгын материал үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж буй “Монголын Алт” (МАК) ХХК-ийн “МАК Евровиндоор” хаалга цонхны үйлдвэр, “МАК Евровенти” агааржуулах хоолойн үйлдвэрүүд Олон улсын чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Тодруулбал, ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо, ISO 14001:2016 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартуудыг мөрдөн ажиллаж байгаагаа баталгаажуулж байгаа юм.
Ингэснээр дотоодын барилгын материал үйлдвэрлэлийн чанар, стандартыг дээшлүүлэхээс гадна дэлхийд тэргүүлэх Европ технологиор үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдээ олон улсын чанарын стандартад нийцсэн болохыг баталгаажууллаа. Мөн хүрээлэн буй орчинд учруулах сөрөг нөлөөллийг хянан бууруулж, ажлын байран дахь аюулгүй байдлыг нэмэгдүүлэх зэргээр олон улсын сайн туршлагуудаас хэрэгжүүлэн үйл ажиллагаагаа улам сайжруулах боломж бүрдэж байна.
Хаалга, цонхны “МАК Евровиндоор” үйлдвэр нь Европын SCHÜCO, WEINIG, ELUMATEC, LISEC, FRATELLI PEZZA зэрэг дэлхийд танигдсан брэндийн бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмж, түүхий эд, арга туршлагаар хөнгөн цагаан, хуванцар (PVC), модон хаалга, цонх болон фасад, шилэн багцыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа юм. Тус үйлдвэр нь бүтээгдэхүүний 15 төрлийн стандарт хангаж байгаагаас Европын нэг стандартыг Монгол улсад нэвтрүүлж, үндэсний болгон батлуулжээ.
Харин МАК Евровенти үйлдвэр нь Швейцар улсын дэлхийд тэргүүлэгч “SPIRO INTERNATIONAL”, ХБНГУ-ын “SCHRODER GROUP” компанийн хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмжөөр жилд 111 мянган м2 ган дөрвөлжин хоолойг Европ стандартын дагуу үйлдвэрлэж байна. Дараагийн шатанд дугараг, спираль хэлбэрийн хоолой үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Та үйлдвэр болон бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор нэвтрэн хүлээн аваарай.
МАК Евровиндоор- https://www.makbm.mn/mak-euro-windoor
МАК Евровенти https://www.makbm.mn/mak-euro-venti
Сэтгэгдэл ( 0 )