Монголд лицензтэй "Элкомтек"-ийн хувьцааны ханш өсжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 04

БНСУ-ын биржийн наймдугаар сарын 3-ны өдрийн мэдээлснээр "Элкомтек" компанийн хувьцааны үнэ 1539 вон болж, өмнөх өдрийн арилжааны хаалтын үнээс 6.51%-иар өссөн байна.

"Элкомтек"-ийн ажлын цагийн дараах арилжааны хэмжээ 1,315,991 ширхэг болжээ.

"Элкомтек"-ийн хувьцааны ханш чангарахад Квантын эрчим хүчний судалгааны хүрээлэн болон "Ханьян" их сургуулийн эрдэмтэд тасалгааны температур, хэвийн даралтат хэт дамжуулагчийг бүтээсэн тухай мэдээ нөлөөлсөн гэж тайлбарласан байна. 

Санхүүгийн хөрөнгө оруулалтын салбарынхны мэдээлснээр "Элкомтек" компани Монгол Улсын Өмнөговь аймаг дахь 'MV-014917·017452·020529' уурхайн олборлолтын лицензтэй бөгөөд зэс боловсруулах төсөл хэрэгжүүлж байгаа. Мөн 2007 оны арваннэгдүгээр сарын 1-нд Монголд Улсад байгуулагдсан “Agm Mining” компаниар дамжуулан хайгуулын гурван лиценз авсан аж.

Гурван уурхайн төсөлд Торомхон (14917а, алт, зэсний төсөл), Алаг шанд (14917а/17452а, алтны төсөл), Тамгат (17452а/020529а, зэс, цайрын төсөл)-ын төслүүд багтдаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Яана(192.82.87.22) 2023 оны 08 сарын 04

Одоо Монголын дээрэмчид очиж тэр лицензтэй талбайнуудыг нь цуцална гэж айлгаад булаана даа

0  |  0
Top