Монголбанк 8.5 тонн үнэт металл худалдан авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 07

Монголбанк 2023 оны  долоодугаар сард 1,176.0 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 8.5 тонн үнэт металл худалдан аваад байна. 

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 852.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 536.6 кг үнэт металл тус тус худалдан авчээ. 

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны долоодугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 215,352.28 төгрөг байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top