Инфляц 9.2% болж БУУРЧЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 08

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц буюу Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 6.8 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 9.2 хувиар өсөхөд:

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 14.4 хувь,

Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь,

Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 11.1 хувь,

Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 5.5 хувь,

Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.5 хувь,

Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь,

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 16.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Төв банкнаас сүүлд гаргасан инфляцын тайланд, Инфляцын төсөөлөл эрэлтийн бус хүчин зүйлсийн нөлөөгөөр өмнөх төсөөлөлтэй харьцуулахад нэмэгдсэн байсан. 

Инфляцын түвшин алгуур буурах хандлага үргэлжилж буй ч нийлүүлэлтийн шалтгаанаас үүдэлтэй мах, махан бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад хүлээлтээс өндөр өссөн, үүнийг даган үйлчилгээний инфляц нэмэгдсэн болон импортын барааны үнэ буурах хурд хүлээлтээс удаан байна. Эдгээр хүчин зүйлсийн нөлөөгөөр инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэнээр инфляц энэ оны эцэст нэг оронтой тоонд, ирэх оны эхний хагаст зорилтын дээд хязгаарт ирж тогтворжихоор байна гэсэн байсан юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(129.205.113.162) 2023 оны 08 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0

Х(139.5.217.164) 2023 оны 08 сарын 08

Худалчууудаааа

0  |  0
стат(66.181.182.177) 2023 оны 08 сарын 09

буурна гэж байхгүй. 19%-тай байгаа.хүмүүс минь үүнд бүү үнэмш. бүх бараа үйлчилгээ өссөн байхад юун буурах.

1  |  0
Top