Гадаад валютын нөөц жилийн өмнөхөөс $1 тэрбум орчимоор өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 08

Гадаад валютын албан нөөц энэ оны долоодугаар сарын сүүлийн байдлаар 3,827.42 сая ам.доллар байна. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар, оны эхнээс 12.58 хувиар, жилийн өмнөхөөс 32.96 хувиар өссөн үзүүлэлт юм.

Жилийн өмнө буюу 2022 оны долоодугаар сард валютын нөөц 2,878.60 сая ам.доллар байв.

Тодотгоход, Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.

Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрддэг.

Тодруулбал, 

 

Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;

Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;

Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;

Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;

Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад активаас бүрдэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top