Биржээр арилжсан коксжих нүүрсний үнэ 119-182 ам.доллар хүрч нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 09

"Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны хоёрдугаар  сарын 9-ны өдрөөс эхлэн долоодугаар сарыг дуусталх хугацаанд  Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нийт 38 удаагийн цахим арилжааг зохион байгуулж 298.6 сая ам. долларын үнэлгээ бүхий 2,694 мянган тонн хатуу коксжих, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг биржээр борлуулаад байна. 

Биржээр арилжаа хийснээр нүүрсний борлуулалт, худалдаа ил тод болж, 70 орчим сая ам.долларын нэмэлт орлого олж,  коксжих нүүрсний үнэ 100-115 ам.доллар байсныг 119-182 ам.долларт хүрч нэмэгджээ.  Эрчим хүчний нүүрсний үнэ 2022 онд 36 орчим ам.доллар байсан нь 58.7-73.3 ам доллар хүрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top