Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд тавигдах Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил (Ашихай) чиглэлийн 37,9 км замын ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаад БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ удаа дараа сануулга өгч, ажлын гүйцэтгэлийг товлосон хугацаанд хүлээн авахаа мэдэгджээ.
Гэвч гүйцэтгэгч компани товлосон хугацаанд замын ажлаа явуулаагүй байгаа тул уг асуудалд шуурхай арга хэмжээ авахаар хуралджээ.
Хуралд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Азийн хөгжлийн банкны Төсөл хөтөлбөрийн албаны дарга Чандра Мохан Арора, төслийн зохицуулагч, ТУХ-ны Нарийн бичгийн дарга П.Түвшинжаргал, БОАЖЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Эрдэмбилэг, Хуулийн хэлтсийн дарга М.Санчир болон албаны бусад хүмүүс оролцжээ.
Төслийн нэгжийн зүгээс ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын компанид байнга шаардлага тавьж байгаа ч замын гүйцэтгэлийн ажил хоёр сараар хоцорч, хугацаа алдаж байгаа гэсэн байна.
Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан компани хариуцлагагүй хандаж, ажил удааширч, улирлын чанартай ажилд хугацаа алдаж, удаа дараа сануулан, мэдэгдэхэд арга хэмжээ аваагүй тул гэрээнд өөрчлөлт оруулах, шаардлагатай бол цуцлах зэрэг шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэг болгожээ.
Уг ажлын хүрээнд БОАЖЯ-наас шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллах бөгөөд товлосон хугацаандаа замыг ашиглалтад оруулах шаардлагатайг онцолжээ.
Шуурхай ажлын хэсэг энэ долоо хоногт Хөвсгөл аймагт ажиллаж, нөхцөл байдлыг үнэлэн, боломжит хувилбараар ажлыг урагшлуулахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 5 )
Mglchuud uursduu zam tavidag bolchoochee. Zam tavih ni neeh tiim high tech yum bol bish shde. Tomog tuhuurumj ni bhad hen ch hurdnii zam taviishdee.
Хамгийн бага үнээр тендерт орж ялдаг нийтлэг байдлаас болж ажлаа явуулж чадахгүй компаний нэг юм шиг санагдаж бн
Хахуулиа өгчихсөн юм чинь ажлаа хийсэн ч яалаа, байсан ч яалаа
Хужаа нар Монголд даам гарчээ
арчаагүй юмнууд