Блүүмбергийн зүгээс Монгол руу хөрөнгө оруулагчдыг татахад хамтран ажиллах хувилбаруудыг танилцуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 10

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж Блүүмберг Медиа группийн Олон улсын үйл ажиллагаа хариуцсан захирал Тодд Бэйр болон Ази-Номхон далайн бүсийн худалдаа эрхэлсэн захирал О’Коннер Клинтон нартай уулзалт хийж, бизнесийн орчны нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломжтой салбарууд болон худалдааг өргөтгөхтэй холбоотой бүтээн байгуулалтуудын талаар ярилцжээ.

Тэрбээр хөдөө аж ахуй, банк, эрчим хүч, агаарын тээвэр, аялал жуулал болон дэд бүтцийн салбаруудад хөрөнгө оруулалтын өндөр болж байгааг дэлгэрэнгүй танилцуулж, гадаадын боломжит хөрөнгө оруулагч нарт зах зээлээ илүү нээлттэй болгож, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахыг хүссэн байна. 

Блүүмбергийн зүгээс Монгол Улсад хөрөнгө оруулагчдыг  татахад хамтран ажиллах боломжит хувилбаруудыг танилцуулан, цаашид богино хугацаанд үр дүнтэй ажиллахад дэмжихээ илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(157.167.37.180) 2023 оны 08 сарын 11

Яг ажил хэрэг болоод үр дүнгээ өгсний дараа нийтэд мэдээлбэл дээргүй юу.

0  |  0
Top