Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт энэ оны эхний улиралд эрчимжсэн бол банкны системийн зээлийн өсөлт нам түвшинд байна.
2023 оны эхний улиралд төлбөрийн тэнцэл ашигтай байж, банкны системийн гадаад цэвэр актив нэмэгдсэнээр М2 мөнгөний нийлүүлэлт эрчимжсэн бол дөрөвдүгээр сард арилжааны банкуудын гадаад актив буурснаар М2 мөнгөний өсөлтийн хурд саарав.
Банкны системийн эх үүсвэр талаас гадаад валютын харилцах дансны өөрчлөлт мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг голчлон тайлбарлаж байна.
Банкны системийн зээл өнгөрсөн оны сүүлийн улирлуудад хурдацтай саарч байсан бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нам түвшинд тогтвортой байна. Зээлийн зориулалтаар нь авч үзвэл хэрэглээ, хадгаламж барьцаалсан зээл өсөлттэй байгаа бол бизнесийн зээл өмнөх оны мөн үетэй харьцуулахад хумигджээ.
Сэтгэгдэл ( 0 )