АНУ руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" онгоцыг хүлээн авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 11

АНУ руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" Боинг-787-9 агаарын хөлөг өнөөдөр /2023.08.10/  "Чингис хаан" ОУНБ-д 10:05 цагт газардлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ёслолыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан агаарын тээврийн либералчлал бодлого амжилттай хэрэгжиж байна. 

Монгол Улс дэлхийд гарцтай байхад чухал үүрэгтэй Нээлттэй тэнгэр /Open sky/ бодлого үр дүнгээ өгч байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт тавин ажиллаж 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг үйлдэх боломжийг нээлээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” албан ёсоор батлагдсан.  Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдсэн билээ.

Хэлэлцээрийн үр дүнд өнөөдөр шууд нислэг үйлдэх Боинг -787-9 агаарын хөлгөө хүлээн авч гуравдагч хөрш болох АНУ-тай стратегийн түншлэлээ улам бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарыг хөгжүүлэхэд энэхүү агаарын хөлөг гүүр болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн хэллээ.

 


”МИАТ" ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан юм. Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авна. 

Уг агаарын хөлөг нь тасралтгүй 14 мянган км нисэх хүчин чадалтай, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд МИАТ компани 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 премиум, 226 энгийн/ захиалсан. 

МИАТ компани эхний ээлжинд уг агаарын хөлгөөр Франкфурт, Истанбул, Сөүл хот цаашдаа АНУ-ын чиглэлд нислэг үйлдэх юм.

 

 

Тус онгоц нь зорчигчийн тав тухын хувьд:

 

В787-9 агаарын хөлгийн цонх нь одоо ашиглаж байгаа бусад агаарын хөлгүүдийн цонхноос цэлгэр том тул зорчигчдод тав тухтай, таатай мэдрэмж төрүүлдэг.

Салоны дуу чимээ бага тул зорчигчид урт замд ая тухтай амрах боломжтой.

Салоны даралт 6000ft байгаа нь зорчигч болон нисгэх бүрэлдэхүүнд ядрахгүй. Бусад агаарын хөлгийн доторх агаарын даралт 6500-8000ft байдаг.

Салоны агаарыг хөдөлгүүрийн агаараас авалгүй цахилгаан хөдөлгүүртэй компрессороор хангадаг тул доторх агаарын чанар сайжирсан.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(194.230.148.32) 2023 оны 08 сарын 19

Амжилт хүсье

0  |  0
Уншигч(194.230.148.32) 2023 оны 08 сарын 19

Амжилт хүсье

0  |  0
ИРГЭН(66.181.191.241) 2023 оны 08 сарын 12

НИСГЭГЧ НАР НЬ СОГТУУ ЯВДАГ ЭСВЭЛ НИСГЭГЧ БУС ХҮН ОНГОЦ ЖОЛООДОЖ ЯВСАН ГЭЖ ЯРИГДААД БАЙСАН ХЭРЭВ ТЭР ҮНЭН БОЛ ЯМАРЧ САЙХАН ХӨЛӨГ БАЙГААД НЭМЭРГҮЙ ЛДЭЭ

0  |  0
tv5(64.119.16.54) 2023 оны 08 сарын 12

miat shienee ongotso hulgaid aldala gejuu boldoo darga asuula.

0  |  0
tv 5(64.119.16.54) 2023 оны 08 сарын 12

MIAT comapni baiaga buhel 4 ongotso negre hulgaid aldala geel sanhuugin shalagalt miat oroson nuutsa shuu .

0  |  0
tv(64.119.16.54) 2023 оны 08 сарын 12

MIAT ongots hulagilsan geel kino higeed

0  |  0
Tv chgshg (64.119.18.128) 2023 оны 08 сарын 11

Ehleed zuw bich ergvv lalar mnee

0  |  0
tv1(103.229.120.206) 2023 оны 08 сарын 11

ongots deee haan nerig bcihig gutala.margash ene ongots humuus hong kong makao tokio bisa abahgui shuu.harin ene ongots ingej bichij gutasan humuusig unen shuuhed ogson.

0  |  0
irgen tv3(103.229.120.206) 2023 оны 08 сарын 11

mongol ulsad hubilai haan hamagui ee. times oor yuam bcihe ongots deer .esbel eronhilogch box minagnhishige gel bcihbel negere aih baiaha

0  |  0
tv2(103.229.120.206) 2023 оны 08 сарын 11

mongolin haan bagabandi geel bichne.

0  |  0
tv1(103.229.120.206) 2023 оны 08 сарын 11

onoodor ih haan dormjolj gugala neeh muuhai yambii ongots deere inegk bichle. ene ongots haan geel bichig gutasan lah jostoin.

0  |  0
tv2(103.229.120.206) 2023 оны 08 сарын 11

imer nertei ongots nisehgui ee. hong kong malaiz tokio nisehgui hajaina. chi ongots deere mingan bayarjuu reekt shoorngin atman minagnhuu gel bicheedeh humuus aina shuu

0  |  0
irgeni medee tv2(103.229.120.206) 2023 оны 08 сарын 11

im nertei ongots hong kong korea nisehguis shuu. ene ongots hulagilj abah medeel hilee. yaksua buelgin boso.

0  |  0
Top