Оны эхний 7 сарын байдлаар 34 сая тонн нүүрс экспортолжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 11

Монгол Улс энэ оны эхний 7 сарын байдлаар 34 сая тонн нүүрс экспортлов.

БНХАУ-ын “Тэг ковид” бодлогын хязгаарлалт суларснаар Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгдсээр байна.

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2023 оны эхний 7 сарын байдлаар 34 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 5 тэрбум ам.долларт хүрчээ.

Энэхүү үзүүлэлт нь Ковид-19 цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 оны нүүрсний экспортын түвшинд хүрсэн хэмжээ юм. 

Дээрх онуудад Монгол Улс 35-36 сая тонн нүүрс экспортолж байсан. Харин 2022 оны эхний 7 сард дунджаар 1.6 сая тонн нүүрс экспортолж байсан бол 8-12 дугаар сард дунджаар 4.1 сая тонн нүүрс экспортолж, 2022 онд нийт 31.7 сая тонн нүүрс экспортлон, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрч байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top