БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд 4.5 хувиар өссөн нь шинжээчдийн төсөөллөөс 0.6 нэгж хувиар өндөр үзүүлэлт болсон. Үүнд үйлчилгээний салбарын идэвхжил, тэр дундаа аялал жуулчлалын салбарын эрчтэй сэргэлт голчлон нөлөөлж байна.
Гэхдээ тус улсын аж үйлдвэрийн салбарын сэргэлт
хүлээлтээс удаан байна. Тодруулбал аж үйлдвэрийн PMI индекс “Тэг-Ковид” бодлогын арга хэмжээ суларсны дараа оны хоёрдугаар сард 51.7-д хүрч нэмэгдээд байсан бол сүүлийн саруудад огцом буурч дөрөвдүгээр сард 49.5 нэгж болсон бол тавдугаар сард 48.8 нэгж болж нэмж буурчээ.
Шинжээчдийн дүгнэлтээр тус улсын худалдааны гол түнш орнуудын эдийн засгийн идэвхжил сул хэвээр байгаагийн зэрэгцээ банк, санхүүгийн салбарын эрсдэл нэмэгдсэн нь БНХАУ-ын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний эрэлтэд сөргөөр нөлөөлж байна.
Түүнчлэн аж үйлдвэрийн салбар цаашид бүрэн сэргэхэд хугацаа шаардлагатай байгааг ОУВС-гийн шинжээчид анхааруулжээ. Хэдийгээр аж үйлдвэрийн салбарын сэргэлт ийнхүү хүлээлтээс удаан байгаа ч үйлчилгээний салбарын эрчтэй сэргэлт энэ онд эдийн засгийн өсөлтийг тэтгэх төлөвтэй.
Сэтгэгдэл ( 1 )
arai uur ulsiin medeee oruulj boloh uu? ihenhi ni dandaa hytadiinh bhiin gadaad medeenuud chini