АНУ-ын эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 12

АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны нэгдүгээр улиралд 1.6 хувьд хүрч, төсөөллөөс 1.3 нэгж хувиар өндөр байв. Эдийн засгийн өсөлт ийнхүү хүлээлтээс өндөр гарсан ч эдийн засгийн өсөлт 2023 оны туршид саарах төлөвтэй байна. 

ОУВС-гийн шинэчилсэн төсөөллөөр АНУ-ын мөнгөний хатуу бодлогын нөлөө эдийн засагт энэ онд хүчтэй илрэх, банкны системд зээлийн тасалдал үүсэх эрсдэл нэмэгдсэн нь өсөлтийн төсөөлөл бага түвшинд хэвээр хадгалагдах гол үндэслэл болжээ.

Банкны системд активийн хэмжээгээр 14, 16, 29-т эрэмбэлэгдэх гурван банк First Republic, Silicon Valley, Signature дампуурлаа зарласан бөгөөд банкны систем дэх хүндрэлээс үүдэн банкуудын зээлийн нөхцөл чангарах, улмаар эдийн засагт зээлийн тасалдал үүсэх эрсдэл нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top