Монголбанк эдийн засгийн өсөлтийг 2023 онд 4.2 хувь, 2024 онд 5.2 хувь, 2025 онд 5.0 хувьд хүрэх тооцоололтой байна гэж инфляцын тайланд дурджээ.
Төсөөлөлд ашигласан гол таамаглалт нөхцөлүүд:
Бодлогын хүүг 2023 оны 2, 3 дугаар улиралд 13 хувьд хэвээр хадгалах;
Нүүрсний экспортын биет хэмжээ 2023-2025 онд өмнөх төсөөллөөс 3.5 сая тонноор нэмэгдэх;
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт орох урсгал 2023 онд 154 сая ам.доллароор өмнөх оноос өсөх, 2024 онд 535 сая ам.доллар, 2025 онд 526 сая ам.доллароор өмнөх оноос буурах;
Олон улсын байгууллагуудын донор санхүүжилт 2023 онд 149 сая ам.доллар, 2024 онд 51 сая ам.доллар, 2025 онд 124 сая ам.доллароор өмнөх оноос буурах, төсвийн дэмжлэг 2023 онд 200 сая ам.доллароор өмнөх оноос нэмэгдэх, 2024 онд 200 сая ам.доллароор өмнөх оноос буурах, 2025 онд өөрчлөлтгүй;
"2023-2024 онд Хөөт-Бичигт чиглэлийн 236 км төмөр зам баригдах"-аас өөр мега төсөл хэрэгжихгүй;
Нийлүүлэлтийн доголдол болон хилийн хязгаарлалт байхгүй.
Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нийлүүлэлт болон эрэлт талаас задлан доор тайлбарлажээ.
Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл
Нийт үйлдвэрлэлийн 2023 оны өсөлтийн төсөөллийг 4.2 хувьд хүргэж өмнөх төсөөллөөс бага зэрэг нэмэгдүүлжээ. Үүнд, гадаад эрэлтийн төлөв сайжран нүүрс, зэсийн баяжмалын экспорт нэмэгдэж, уул уурхайн салбарын өсөлтийн төлөв өмнөхөөс сайжрах, үүнийг дагаад тээвэр, худалдааны салбарын өсөлт нэмэгдэхээр байгаа нь гол нөлөөг үзүүлж байна. Дунд хугацаанд уул уурхайн үйлдвэрлэл идэвхжсэнээр уул уурхайн бус салбар, улмаар нийт эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 2 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n
Уул уурхайгаас өөр үйлдвэрлэл байхгүй юу. Яанадаа....