Дэлхийн ихэнх оронд инфляцын эрч саарч байна. АНУ-д инфляц 2022 оны зургаадугаар сард 9.1 хувь буюу сүүлийн 40 жилийн оргил түвшинд хүрээд байв. Тэгвэл 2022 оны сүүлийн хагасаас эхлэн аажмаар саарч, 2023 оны дөрөвдүгээр сард 4.9 хувьд хүрлээ.
Европын холбооны орнуудын инфляц дөрөвдүгээр сард 7.0 хувьд хүрч өмнөх оны аравдугаар сараас 3.6 нэгж хувиар буурлаа. Үүнд голчлон эрчим хүчний үнэ сүүлийн саруудад буурсан нь нөлөөлжээ.
Харин Англи улсын хувьд инфляцын түвшин өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байна. 2023 оны дөрөвдүгээр сарын байдлаар 8.7 хувьтай гарчээ.
Олон улсын шинжээчдийн төсөөллөөр глобал инфляц 2024 оны сүүлийн хагаст төв банкуудын зорилтот түвшний орчимд тогтворжих төлөвтэй байна.
Сэтгэгдэл ( 0 )