Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд унаж (2023.08.14-ний 22:55 цагт), аваарын нөхцөл байдал үүссэн байна.
Хүчтэй салхи, усархаг борооны нөлөөгөөр үүсэн тус гэмтлийг устгахаар эхний ээлжийн бригадууд газар дээр нь очжээ.
Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас 4, Улаанбаатар салбараас 1 бригад тус тус ажиллаж байна. Энэ тасралтаар 45.320 айл өрх, 5256 аж ахуйн нэгж, 7 аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болсон.
Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна гэж ЭХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Гэмтлийг устгана гэнэ үү. Монгол хэлтэй сэтгүүлч байна уу
Гэмтэл устгачихаарай