Өчигдөр буюу наймдугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт эрчим хүчний системийн оргил ачаалал 909 МВт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 79 МВт-аар өссөн байна гэж ЭХЗХ-ноос мэдээллээ.
Хэрэглэгчид гэр ахуйн болон оффисын цахилгаан хэрэгсэл шинээр худалдан авахдаа эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтойг мөн тус хорооноос зөвлөлөө.
Сэтгэгдэл ( 0 )