Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган болон АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорацын Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Жеффри Тан нарыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүгийн корпорацын Монгол Улсын хувийн хэвшил дэх хөрөнгө оруулалт, Засгийн газартай Байгаль хамгааллын өрийн солилцооны төсөлд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон байна.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ, айлчлалын үеэр байгуулсан “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д тусгагдсан ажлуудын хэрэгжилтийг зохион байгуулах талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )