Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуунд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам арга хэмжээ боллоо.
Уг арга хэмжээнд "Угтах ёслол", "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт, “Уяхан замбуу тивийн наран" Runway загварын шоу, "Эрт урьд цагт" хүүхдийн тоглолт, "Нар нь нүүдэллэсэн аялгуу" 3000 уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Их хүндэтгэл" тоглолт зэрэг урлаг соёлын хөтөлбөрүүд тоглогдож, ирсэн зочдын сонорыг мялаажээ.
Эдгээр тоглолтуудыг нийт 41.000 гаруй гадаад, дотоодын жуулчид үзэж сонирхсон байна.
Сэтгэгдэл ( 5 )
Нийт цугларсан хүний багцаа тоо ш дээ. Жуулчны тоо гээгүй шүү.
Нөгөө жилийн 400 сая жуулчин гэдэг шиг юм болох нь ээ, кк мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэж
Нэртэйгээр нь 400 сая гэчихвэл яасан юм бэ
300 гаруй гадаадын жуулчид үзэж сонирхсон гэсэн
41000 жуулчин үзсэн гэдэг худал