Газрын тосны үйлдвэрт зарцуулсан $1 тэрбумын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 19

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон БНЭУ-ын “Эксим" банкны төлөөлөгчдийг  Сангийн сайд Б.Жавхлан хүлээн авч уулзан, "Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”-ийн хүрээнд хийгдэх 3 багц ажлын зээлийн дэд гэрээг үзэглэжээ. Дэд зээлийн гэрээг байгуулснаар

Монгол Улсын Засгийн газар 2016 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Эксим” банктай байгуулсан 1.0 тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах,

EPC-02 болон EPC-03 багц ажлын гэрээний үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацааг дахин 7 жилээр сунгах.

Богино хугацаанд их хэмжээний төлбөр төлөх байсан төсвийн дарамтын бууруулах

EPC-02 болон EPC-03 багц ажлын гүйцэтгэгчийн гэрээг баталгаажуулж, гүйцэтгэгч компаниудын санхүүжилтийг олгож эхэлснээр Монгол Улс БНЭУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагаанд стратегийн өндөр ач холбогдол бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл”саадгүй үргэлжлэх зэрэг давуу талууд бий болж байна гэсэн мэдээллийг Сангийн яамнаас өглөө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Асуулт(172.91.183.102) 2023 оны 08 сарын 20

Яасан бэ? Үйлдвэр ашиглалтанд орох хугацаа нь 7 жилээр хойшилсон уу? Энэ үеийнхэн амьд үлдэх болов уу

0  |  0
Top