Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажлаа авснаас хойш хэрэгжүүлсэн Эрх зүй, Эдийн засаг, Эрүүл засаглал гэсэн гурван суурьт хөтөлбөр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-д өмнө нь Улаанбаатар хоттой холбоотой ямар нэгэн хороо байгаагүй. Энэ УИХ-ын нэг онцлог нь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороотой болсон явдал. Ингэснээр Улаанбаатар хотын эрх зүй, төсөв, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд дөхөм болсон. Өнөөдөр Хотын дарга шалтгаанд суурилсан бодлого хэрэгжүүлж, төсвийг шийдэх, Улаанбаатар хотыг хөгжүүлэх багц хуулийн саналыг танилцууллаа.
Эдгээрийг намрын чуулганаар хэлэлцэнэ гэж бодож байна. Өнөөдрийг хүртэл үр дагаварт суурилсан, гал унтраах бодлого баримталж ирсэн. Цаашид шалтгаанд үндэслэж төсөв тавьдаг, бүх асуудлыг нэг дор шийдэх бус, гол асуудлын шалтгааныг шийдэх байдлаар төсвийг шийдэж явна.
Сүүлийн хоёр жилд Улаанбаатар хот төсөвт төвлөрүүлдэг орлогоо зарцуулах эрхтэй болсон. Энэ хүрээнд нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, холбоос замуудыг байгуулж байна. Нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 гаруй хувь нь аж төрж байгаа. Тэгэхээр 30 гаруй жилд хуримтлагдсан асуудлыг цогц байдлаар шийдэхийн тулд санхүүгийн нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Энэ гаргалгаа нь Нийслэлийн үнэт цаас, “Эрдэнэс баян богд” төсөл юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ хүнд бол итгээд хэрэггүй л юм байна лээ, өнгөрсөн жилүүдэд тун муу байсан