Наймдугаар сарын 11-17-ны өдрүүдэд 312 автомашин, 225 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолжээ. Оны эхнээс нийт 966.3 мянган тонн зэсийн баяжмал экспортод гарчээ.
Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 36 автомашин, 1,398 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн байна. Оны эхнээс нийт 3,384.9 мянган тонныг экспортолсон нь өнгөрөгч оны мөн үеэс 39 хувиар өсжээ.
Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны өдрийн байдлаар 9.66 тонн алт худалдан авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )