Монгол Улс уул уурхайн баялгаас олж буй орлогоо уг салбараас хамаарах хамаарлаа аажмаар бууруулах чиглэлд зарцуулахын оронд улам бүр донтож байна гэж Дэлхийн банкны судалгаанд тодотгосон байгаа юм.
Хүний хөгжил болон иституцид (оюун ухаан) уул уурхайтай эн тэнцүү ач холбогдол өгч, бүтцийн өөрчлөлт хийхгүй бол хэдхэн жилийн дотор Монгол Улс баялгийн хараалыг амсах эрсдэлтэй гэж 2020 онд бидэнд зөвлөсөн. Гол нь гурван оны өмнөх зөвлөмжүүдийг харахад өдгөө ч анхаарах шаардлагатай нь харагдаж буй.
Дэлхийн банкнаас манай нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийхдээ:
Монгол Улс уул уурхай, мал аж ахуй, ноолуур, аялал жуулчлалын үр шимийг илүүтэй хүртэх нь зүйтэй. Гэвч дундаас дээш орлоготой, төрөлжсөн эдийн засгийн суурийг тавихын тулд Монгол Улс илүү ихийг хийх шаардлагатай.
Юуны өмнө, өнөөгийн хэрэглээг хамгийн дээд түвшинд хүргэхэд бус эдийн засгийн мөчлөгийн бүхий л үед хэрэглээг тогтвортой байлгах, тэнцвэржүүлэхийн тулд төсвийн ил тод дүрэм, төсвийн тогтвортой байдлын хараат бус зөвлөл, зах зээлийн журмаар тогтох ханшийн тогтолцоо, сайн ажилладаг тогтворжуулалтын сан зэргийг ашиглан мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, үр ашигтай компаниудад хөрөнгө оруулах, бизнесээ өргөжүүлэх боломжийг олгох, эрх тэгш нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын орчинг эрс сайжруулах хэрэгтэй.
Гуравдугаарт, зөвхөн бараа, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд чиглэсэн охор сэтгэлгээг халж, баялгийг нэмэгдүүлэх, ялангуяа, боловсролтой залуу ажиллах хүчин, түүний дотор эмэгтэй ажиллах хүчинг сайн ашиглахад чиглэсэн холч сэтгэлгээнд шилжих хэрэгтэй.
Эцэст нь, улс орон даяар эдийн засаг дахь улс төрийн оролцоог багасгах, ил тод байдлыг өргөжүүлэх, эрх зүйн зохицуулалтын чанарыг сайжруулахад чиглэсэн засаглалын суурь шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж буй юм.
Сэтгэгдэл ( 2 )
neg ih sonirholtsan asuu;al bol yaalmaxgui zeeliin asuudal. Delhiin bank,Aziin hugjiin banknaas suuliin 4-5 jil; hichyees udaa heden zuun sayar avsan zeel niilber dungeeree hichneen ch terbum bolson yum medehgui ee. Ter bankuud bidniig tenger zayatai Chingesiin mongol geed yamarch barttaa hurungui ter ih mungiig ogoogui bolov uu???. Baritsaand ni hedii her bayagiin ordoo taviad tuusniig bid medehgui ee!!!!Nuguu ih il tod, shil,tolin dans gegchiin haaguur yavaa bol?!Ene bol bid asuuh estoi zuil ee???!!!
baylagiin haraal gej ogt baihgui shuu. ene bol zvgeer horongotonuudiin zohioj ogson vlger shuu. saud arab kuwwait oman katar emiart ulsiig har l daa. bvgd 90 hubi neft hiigees hamaarch bgaa bolovch tiim yum ogt algaa hoo..