Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбон, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилт тавьсан.
Энэ хүрээнд баруун босоо чиглэлийн төмөр замын эхлэл Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг энэ оны тавдугаар сард эхлүүлсэн.
Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Уг төмөр зам ашиглалтанд орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт 2 дахин нэмэгдэж жилдээ 20-25 сая тн нүүрс экспортлох боломжтой болно гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )