Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн хяналт шалгалтаар “Ойн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.6-д “Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.10-д “ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон.
Тус хяналт шалгалтын ажлын хүрээнд 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газарт Захиргааны ерөнхий хууль заасны дагуу Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн цуцлах саналыг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байсан юм.
Харин БОАЖ сайдын 2023 оны наймдугаар сарын 01 өдрийн А/299 тоот тушаалаар Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчин болгож шийдвэрлэлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай Богдхан ууланд олгогдоод байсан 169405 м.кв талбайг хамгаалалтад аваад байна.
Мөн 2023 оны зургадугаар сард БОАЖ яамны Салбарын хяналтын газар, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газар, Усны газар хамтран хийсэн хяналт шалгалтаар Улсын тусгай хамгаалалттай газрын Усны онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулалчлын яаманд хүргүүлээд байна.
Сэтгэгдэл ( 3 )
Маш зөв шүү энэ сайхан уулыг хайрлан шүтэх хэрэгтэй энэ дээр нь байшин барсан айлаас нь өндөр татвар төлдөг болгоод барьж амжаагүй бүх газарыг чөлөөлөх хэрэгтэй ганц УБ г цэвэр агаар өгч байгаа уул шүү дээ дээр нь байшин барьх битгий хэл орой дээр нь гарахыг цээрэлдэг байсан Батэрдэнэ сайдыг бүх газар олголтыг цуцлах хэрэгтэй дуучин Болд энд юугаа бархав дээ
Сайн байна. Гэхдээ хэн гэдэг хүн ямар учраас Дархан Цаазат ууланд газар олгоод байсан юм болоо? ард иргэдэд мэдэгдэж баймаар байна
Сайн