Хятадын тал Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээврийг нээхээр болжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 24

Гурван жил гаруй хугацааны дараа Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний төмөр замын зорчигч тээвэр нээгдэх нөхцөл бүрдсэн талаар ГХ-ны сайд Б.Батцэцэг мэдэгдлээ. 

Гадаад харилцааны яам, Бээжин дэх Элчин сайдын яамны идэвхтэй хүчин чармайлт гаргаж ажилласны дүнд Хятадын тал  Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтын зорчигч тээврийг сэргээх бэлтгэл ажлыг бүрэн хангасанаа мэдэгджээ. 

Үүний дагуу  Хятадын тал 2023 оны наймдугаар сарын 25-ны өдөр /Баасан гараг/ зорчигч тээврийг эхлүүлэх болон бусад асуудлыг хоёр талын орон нутгийн төр захиргааны байгууллага хооронд тохиролцох саналыг хүргүүлээд байна гэж 

Түүнчлэн  Монголын талыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хил нэвтрэлтийг үргэлжлүүлэн сайжруулах, боомтыг аюулгүй, жигд хэвийн ажиллуулах нөхцөлөөр хангахыг хүссэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ha(66.181.188.40) 2023 оны 08 сарын 24

Sain bna shte

1  |  0
Top