Грек рүү шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 24

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгосон зарласантай холбогдуулан визийн шаардлагаас чөлөөлсөн 34 улсын нэг нь Грек юм.

Тэгвэл ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Грек улсын Дэд бүтэц, тээврийн сайд Кристос  Стайкорастай албан ёсны уулзалт хийжээ. 

Уулзалтаар Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. 

Ингэснээр одоогоос таван жилийн өмнөөс яригдсан Грек улс руу шууд нислэгтэй болох эрх зүйн орчин бүрдэж буй аж.

Алслагдсан хоёр орон агаарын тээврээр холбогдох дөт гарцтай болох бөгөөд агаарын тээврийн салбарынхан, авиа компаниуд, аялал жуулчлал, бизнесийн салбарынханд шинэ боломж нээгдэх юм. 

Мөн Монгол Улсын иргэд Грект, Грекийн иргэд Монголд аялах боломж бүрдэнэ. 

Хоёр тал Иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт, дадлага, агаарын навигацын чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Ийнхүү манай улс 42 дахь улстайгаа агаарын тээврийн хэлэлцээр байгуулж шууд нислэг үйлдэх цэгийн тоо дахин нэгээр нэмэгдлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.116.89) 2023 оны 08 сарын 25

Грек рүү шууд нислэг хийх хэрэг байх л юм байх даа, хоосон онгоц л нисээд байх юм байлгүй дээ, кк

0  |  0
Top