БНСУ-д болох Global HR forum-д оролцох аялалд амжиж бүртгүүлээрэй

2023 оны 08 сарын 24

GLOBAL HR TRAVEL FOR GROWTH 2023/2 аяллын 1 дүгээр ээлж буюу долоодугаар сард бүртгүүлсэн хүмүүсийн материалыг визэнд оруулахаар бэлдэж байгаа ба наймдугаар сарын 31 хүртэл 2 дугаар ээлжийн бүртгэл явагдана.

Хүний нөөцийн салбарын хөгжлийг дэлхийн түвшин хүргэх зорилгын хүрээнд гадаад улс руу чиглэсэн олон улсын конференстэй бизнес аяллын хөтөлбөрийг зарлаж, эхний хөтөлбөрөөрөө Сингапур улс амжилттай яваад ирцгээсэн билээ. Эхний аялалд явж чадаагүй хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хүсэлтээр Сөүл хотод болох Global HR forum-тэй, Монгол орчуулгатай аяллыг энэ оны 11 дүгээр сард хийхээр төлөвлөөд байна.

Өмнөх аялал маань шилдэг туршлагаа хуваалцсан компаниудад хөнгөлөлт авах боломжтойгоор зарлагдаж байсан бол энэ удаагийн аялал маань клубын гишүүдэд хөнгөлөлттэй байхаар зарлагдаж байна.

Глобал Эйч Ар клубын гишүүдийн ангилалаар төлбөрүүд өөр өөр бөгөөд хэрэв та гишүүнд хараахан элсээгүй бол (1) Global HR | Facebook  энэ групп руу орж мэдээлэл авч, бүртгүүлж болно. Гишүүн биш бол аяллын хөтөлбөрийн үндсэн төлбөр 2,880,000 төгрөг.

Та доорх аяллын төлбөрөөс гадна билетээ өөрөө захиалах бөгөөд долоодугаар сарын 10 ны байдлаар Сөүл-УБ нислэгийн тийз 2 талдаа 1,360,000 төгрөг байна.  Энэ 8 дугаар сарын 14 нд багтаж бүртгэлээ баталгаажуулбал хамтран ажиллагч "Аir Stars" тийз захиалгын төвийн олон улсын нислэгийн тийзний хөнгөлөлтийн карт бэлэглэнэ. Энэ картаараа та тийзээ хөнгөлттэй авах боломжтой.

Аяллын төлбөрөө хувааж хийх боломжтой ба дараах хуваариар хийж болно. Визний үйлчилгээний хураамжинд эхний төлөлтийн 380,000 төгрөг төлөгдөх бөгөөд виз гараагүй тохиолдолд буцаан олгогдохгүй, харин гарсан тохиолдолд нийт төлбөрөөс хасагдаж тооцогдоно.

ДООРХ АЯЛЛЫН ТӨЛБӨР ДЭЭР ТИЙЗЭЭ НЭМЖ ЗАХИАЛАХЫГ АНХААРНА УУ.

 

ХӨТӨЛБӨР

 

Өдөр 1: УБ-Сөүл 10/31

 

05:00 Онгоцны буудал дээр цугларах

 

07:45 Улаанбаатар хотоос Инчон хот руу нисэх

 

12:05 Инчон олон улсын нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гаран ачаа тээшээ аваад Сөүл хотруу явна.

 

Сөүл хотод очоод Гванхвамун талбай, Чонгичон хүрээлэн /хотын төвд байрлах 10.9 км үргэлжлэх орчин үеийн олон нийтийн амралтын газар/, k style hub соёлын төвийг үзээд  зочид буудалдаа бүртгэлээ хийлгээд өрөөгөө хүлээн авч оройн хоолоо идээд буудалдаа амрана.

 

Өдөр 2: Сөүл 11/01

 

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад GLOBAL-HR forum хуралд сууна. Хурал дуусаад зочид буудалдаа буцаж очоод амарна.

 

Энэ өдөр хөтөч өдөр, оройн хоол оруулаагүй.

 

 

Өдөр 3: Сөүл 11/02

 

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад GLOBAL-HR forum зочид буудал руу явж хуралд сууна. Хурал дуусаад зочид буудалдаа буцаж очоод амарна.

 

Энэ өдөр хөтөч өдөр, оройн хоол оруулаагүй.

 

 

Өдөр 4: Сөүл 11/03

 

Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад гоо сайхны үйлдвэр үзэх, Солонгос компанийн хүний нөөцийн үйл ажиллагаатай танилцана.

Хөтөчтэй, автобус үйлчилнэ. Хоол оруулаагүй.

 

Үдээс хойш чөлөөт цаг

 

Орой буудалдаа амарна.

 

Өдөр 5: Сөүл 11/04

 

Чөлөөт өдрүүд / зочид буудал, хоол унаа, үзвэр зэрэг бүх зардал багтаагүй

 

Өдөр 6: Сөүл 11/05

 

Чөлөөт өдрүүд / зочид буудал, хоол унаа, үзвэр зэрэг бүх зардал багтаагүй

Эсвэл Чежү арал руу аяллын багт нэгдэж болох бөгөөд энэ тохиолдолд үнэ нэмэгдэнэ.

 

 

Өдөр 7: Сөүл 11/06

 

09:00 Үдээс өмнө товлосон газраа уулзан нисэх онгоцны буудал руу явна.

 

10:20 Бүртгэл хийлгэж эхэлнэ.

 

13:20 Улаанбаатар хотын зүг ниснэ.

 

16:05 Улаанбаатарт бууснаар аялал өндөрлөнө. 

Top