Экспорт $2.2 тэрбумаар, импорт $261.1 саяар өсчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 24

Монгол Улс энэ оны эхний долоон сард нийт 146 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.7 тэрбум ам.доллар боллоо. Үүнээс экспорт 8.7 тэрбум ам.доллар, импорт 5.0 тэрбум ам.доллар байна. 

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 (22.2%) тэрбум ам.доллароор, экспорт 2.2 (34.5%) тэрбум ам.доллароор, импорт 261.1 (5.5%) сая ам.доллароор тус тус өсчээ.

Харин 2023 оны долоодугаар сард экспорт өмнөх сараас 128.4 (10.1%) сая ам.доллароор, импорт 60.7 (7.5%) сая ам.доллароор тус тус буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top