Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-ууд салбарын нийт хөрөнгийн 14.3%-ийг эзэмшиж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар  Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 522 ББСБ үйл ажиллагаа явуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.9 хувиар, 2019 оны мөн үетэй харьцуулахад 3.0 хувиар тус тус буурсан байна. 

ББСБ-уудын нийт хөрөнгийн хэмжээ 3.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 763.2 тэрбум төгрөгөөр буюу 24.0 хувиар, 2019 оны мөн үетэй харьцуулахад 2.4 их наяд төгрөгөөр буюу 157.4 хувиар өсчээ.

ББСБ-уудын 25 буюу 4.8 хувь нь гадаадын, 95.2 хувь нь үндэсний хөрөнгө оруулалттай байна.

Гадаадын хөрөнгө оруулалтай ББСБ-уудын 44 хувь буюу 11 нь Япон, 28 хувь нь буюу 7 нь БНСУ, 2 нь АНУ-ын, үлдсэн нь Их Британи, Канад, Малайз, ОХУ, Сичелл, БНХАУ зэрэг бусад улсын хөрөнгө оруулалттай байна. 

Гадаадын хөрөнгө оруулалттай ББСБ-уудын хувьд салбарын нийт хөрөнгийн 14.3 хувийг эзэмшдэг бөгөөд нийт харилцагчдын 2.6 хувьд үйлчилгээ үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top