Тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй Хадгаламж, зээлийн хоршоо /ХЗХ/-дын тоо энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8-аар буюу 4 хувиар буурч 192 болжээ.
ХЗХ-дын гишүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурч 71,184 болжээ. ХЗХ-дын тоо 2019 оны 2 дугаар улиралд 275 байсан бол тайлант улиралд 30.2 хувиар буурсан.
Харин ХЗХ-дын гишүүдийн тоо 2019 оны 2 дугаар улиралд 67,434 байсан бол 2023 оны 2 дугаар улиралд 5.6 хувиар өсчээ.
Нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 9.0 хувиар өсч 295.9 тэрбум төгрөгт хүрчээ. 2019 оны 2 дугаар улиралтай харьцуулбал ХЗХ-ны нийт хөрөнгийн дүн 85.4 тэрбум төгрөгөөр буюу 40.6 хувиар нэмэгдэж 295.9 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )