Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болж байна.
Тус арга хэмжээг нээж ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагч Тапан Мишра, Хөвсгөл аймгийн засаг дарга П.Лхагважав, БОАЖЯ-ны ТХГНБЗГ-ын дарга Н.Баатарцогт нар үг хэллээ.
Хөвсгөл нуурын БЦГ-т тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах тус арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын мэргэжилтнүүд, олон улсын, үндэсний болон орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий 80 орчим хүн оролцож байна. Сургалт, хэлэлцүүлгийг ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын экспертүүд болон холбогдох үндэсний шинжээчид удирдан явуулж байна.
Хэлэлцүүлгээр Хөвсгөлийн БЦГ-ын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хог хаягдлын менежмент болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах, ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийг танилцуулах, аялал жуулчлалын үйл ажиллагааг тогтвортой байдлаар төлөвлөх, зохицуулах болон байгальд ээлтэй дэд бүтэц, барилга байгууламж, орон нутгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мал аж ахуй, аялал жуулчлалын үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах боломжит арга барилуудыг танилцуулах, орон нутгийн иргэд, аялал жуулчлал эрхлэгчдийг байгаль орчинд ээлтэй байдлаар үйл ажиллагаагаа явуулахад чиглэсэн, зохих сэдлүүдийг өгөх аж.
Сэтгэгдэл ( 0 )